Samsung SM-G965F User Manual Page 586

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 940
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 585
Монгол
585
Түргэн тусламжийн үйлчилгээнд хандах боломжтой байх.
Зарим газар эсвэл нөхцөл байдалд төхөөрөмжнөөсөө түргэн
тусламжийн дуудлага хийх боломжгүй байж магадгүй. Алслагдмал
эсвэл буурай хөгжилтэй газар руу аялахаас өмнө түргэн тусламжийн
үйлчилгээний ажилтнуудтай холбоо барих өөр арга замыг төлөвлө.
Хувийн мэдээллээ хамгаал, хувийн эмзэг мэдээлэл цацагдах,
буруу ашиглагдахаас урьдчилан сэргийл.
Төхөөрөмжийг ашиглаж байхдаа чухал мэдээллээ нөөцөлж ав.
Аливаа мэдээлэл алдагдсан тохиолдолд Samsung хариуцлага
хүлээхгүй.
Төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, дараа
нь төхөөрөмжөө дахин форматлаж, хувийн мэдээлэл тань буруу
ашиглагдахаас сэргийл.
Аливаа програм татаж авахдаа зөвшөөрлийг нь анхааралтай
уншиж танилц. Олон тооны үйлдэл эсвэл их хэмжээний хувийн
мэдээлэлд ханддаг програмуудад нэн болгоомжтой ханд.
Зөвшөөрөлгүй эсвэл сэжигтэй ашиглалт явагдаж байгаа эсэхийг
олж мэдэхийн тулд дансаа тогтмол шалгаж бай. Хэрэв хувийн
мэдээллийг тань буруу зорилгоор ашиглаж байгаа ямар нэг шинж
тэмдэг илэрвэл дансны мэдээллээ устгуулах эсвэл өөрчлөхийн тулд
үйлчилгээ үзүүлэгчид ханд.
Төхөөрөмжөө гээсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд дансныхаа
нууц үгийг сольж хувийн мэдээллээ хамгаал.
Үл мэдэх эх сурвалж бүхий програмыг ашиглахаас зайлсхий, мөн
төхөөрөмжөө дүрс, нууц үг эсвэл пин кодоор түгж.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ.
Агуулгын өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр зохиогчийн
эрхээр хамгаалагдсан материалыг бусдад бүү түгээ. Эс тэгвэл
зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнд тооцогдох болно.
Хэрэглэгч зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг хууль
бусаар ашигласны улмаас үүссэн эрх зүйн асуудлыг үйлдвэрлэгч
хариуцахгүй.
Page view 585
1 2 ... 581 582 583 584 585 586 587 588 589 590 591 ... 939 940

Comments to this Manuals

No comments