Samsung SM-G5309W User Manual Page 481

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 765
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 480
Монгол
480
Цахилгаан соронзон энерги шингээх хувийн
коэффициент (SAR)-ийн гэрчилгээжүүлэлтийн
талаарх мэдээлэл.
ЭНЭХҮҮ ГАР УТАС НЬ РАДИО ДОЛГИОНЫ НӨЛӨӨЛӨЛ
(ӨРТӨЛТ)-ИЙН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН УДИРДАМЖИД
ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БОЛНО.
Таны гар утас бол радио дамжуулагч болон хүлээн авагч юм. Энэ
гар утас нь олон улсын удирдамжид зөвлөмж болгосон радио
долгионы (радио хэлбэлзлийн цахилгаан-соронзон орон) нөлөөлөлд
өртөх байдлын хязгаарыг хэтрүүлэхгүй байхаар бүтээгдсэн болно.
Бие даасан, шинжлэх ухааны байгууллагаас (ICNIRP) боловсруулж
гаргасан энэхүү удирдамжид бүх хүний аюулгүй байдлыг хангахад
зориулагдсан аюулгүй байдлын түвшинг нас, эрүүл мэндийн
байдлаас хамааралгүйгээр тогтоосон байдаг.
Радио долгионд өртөх байдлын талаарх удирдамж нь SAR буюу
шингээлтийн тусгай коэффициент хэмээх хэмжих нэгжийг ашигладаг.
Гар утсанд тавигддаг SAR-ын хязгаар нь 2.0 В/кг байдаг. SAR-ын
хэмжээг тодорхойлохдоо хүчин чадлынхаа хамгийн дээд түвшинд
дамжуулж буй гар утсыг туршилтын бүх давтамжийн зурваст, ажлын
ердийн байрлалд ашиглан туршилтыг явуулсан.
Ашиглалтын явцад энэхүү гар утсанд хэмжигдсэн SAR-ын бодит утга
дээр дурдсан жишиг утгаас ихэвчлэн хамаагүй доогуур байсан. Энэ
нь системийн бүтээмжийг дээшлүүлэх, сүлжээний саатлыг бууруулах
үүднээс дуудлага хийхэд бүх хүчин чадлыг ашиглах шаардлагагагүй
байвал гар утасны ажлын хүчин чадлыг автоматаар бууруулдагтай
холбоотой юм. Гар утасны тэжээлийн гаралт бага байх тусам түүний
SAR утга бага байдаг.
Хэрэв хүмүүс өртөлтийн талаар санаа зовж, өртөх байдлаа
бууруулахыг хүсч байвал тэд гар утсыг ашиглах явцдаа гар оролцоо
шаардлагагүй нэмэлт хэрэгсэл ашиглах замаар гар утсыг толгой
болон биеэсээ хол байлгаж, мөн гар утсыг ашигладаг хугацаагаа
багасгаж болно гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын
Хүнс, Эмийн Алба зэрэг байгууллагаас санал болгосон байдаг. Нэмэлт
мэдээлэл авахын тулд
www.samsung.com/sar
гэж ороод гар утасныхаа
загварын дугаарыг оруулан хайж болно.
Page view 480
1 2 ... 476 477 478 479 480 481 482 483 484 485 486 ... 764 765

Comments to this Manuals

No comments