Samsung SM-G5309W User Manual Page 483

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 765
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 482
Монгол
482
Бүтээгдэхүүнийг зөв хаях талаар.
(Хог цуглуулах салангид систем бүхий улс оронд
хамаарна)
Зай, гарын авлага болон баглаан дээр байрлуулсан
энэхүү тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүний зайг гэр
ахуйн бусад хог хаягдлын хамт хаяж болохгүй гэдгийг
анхааруулж байгаа юм. Hg, Cd, Pb зэрэг химийн
бодисын тэмдгээр тэмдэглэсэн байвал тухайн зайнд агуулагдаж буй
мөнгөн ус, кадмий, хар тугалгын агууламжийн хэмжээ ЕХ-ны 2006/66
тоот удирдамжид заасан түвшнээс их болохыг илтгэнэ. Хэрэв зайг зөв
хаяхгүй бол эдгээр химийн бодис нь хүний эрүүл мэнд эсвэл байгаль
орчинд хор хөнөөл учруулах болно.
Байгалийн нөөц баялгийг хамгаалах, материалын дахин ашиглалтыг
дэмжих үүднээс зайг бусад хог хаягдлаас тусгаарлаад, зай тушаах
цэгээр дамжуулан үнэгүй буцааж тушаах ёстой.
Үүрэг хариуцлагаас татгалзах.
Энэхүү гар утсаар дамжуулан авах боломжтой зарим агуулга,
үйлчилгээ нь гуравдагч талын өмч бөгөөд зохиогчийн эрх, патент,
худалдааны тэмдэг, оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан болно.
Ийм агуулга, үйлчилгээг зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулан
ханган өгч байгаа юм. Та аль ч агуулга эсвэл үйлчилгээг агуулгын
өмчлөгч эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс зөвшөөрөөгүй байдлаар
ашиглаж болохгүй. Холбогдох агуулгын өмчлөгч эсвэл үйлчилгээ
үзүүлэгч илэрхий байдлаар зөвшөөрсөн байхаас бусад тохиолдолд
дээр дурдсаныг хязгаарлалгүйгээр энэхүү гар утсан дээр харагдах
аливаа агуулга эсвэл үйлчилгээг өөрчлөх, хуулбарлах, дахин нийтлэх,
байршуулах, олон нийтэд мэдэгдэх, дамжуулах, орчуулах, худалдах,
дайвар бүтээл гаргаж авах, ашиглах эсвэл ямар нэг байдлаар эсвэл
хэрэгслээр дамжуулан бусдад түгээхийг хориглоно.
Page view 482
1 2 ... 478 479 480 481 482 483 484 485 486 487 488 ... 764 765

Comments to this Manuals

No comments