Samsung SM-G5309W User Manual Page 471

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 765
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 470
Монгол
470
Зүрхний электрон төхөөрөмжид саад учруулах явдлыг аль болох
багасгах үүднээс гар утсыг зүрхний төхөөрөмж байрлаж буй талын
эсрэг талд ашигла.
Хэрэв та эмнэлгийн төхөөрөмж ашигладаг бол гар утаснаас
ялгардаг радио хэлбэлзлийн долгион нь тухайн төхөөрөмжид
нөлөөлөх эсэхийг олж мэдэхийн тулд гар утсыг ашиглахын өмнө
тухайн төхөөрөмжийн үйлдвэрлэгчтэй холбоо барьж лавлана уу.
Хөлөг онгоцонд байхдаа электрон хэрэгсэл ашиглавал онгоцны
жолоодлогын электрон хэрэгслүүдэд саад учруулж болзошгүй.
Онгоц хөөрөх, буух үед гар утсаа унтраасан эсэхээ нягтал. Хэрэв
нислэгийн багийнхан зөвшөөрвөл онгоц хөөрсний дараа утсыг
нислэгийн горимд ашиглаж болно.
Таны гар утаснаас ялгарах радио шуугианы улмаас машинд
суулгасан электрон төхөөрөмж буруу ажиллахад хүрч болно.
Нэмэлт мэдээллийг үйлдвэрлэгчээс авна уу.
Гар утсыг их утаатай газар бүү ашигла.
Ингэх нь гар утасны гадна тал гэмтэх эсвэл алдаатай ажиллахад
хүргэнэ.
Хэрэв та сонсголын аппарат ашигладаг бол үйлдвэрлэгчээс
радио шуугианы талаарх мэдээллийг авна уу.
Гар утаснаас ялгарах радио хэлбэлзлийн долгион нь сонсголын
зарим хэрэгсэлд саад болж болзошгүй. Гар утаснаас ялгарч
буй радио хэлбэлзлийн долгион нь таны сонсголын хэрэгсэлд
нөлөөлөх эсэхийг олж мэдэхийн тулд гар утсыг ашиглахын өмнө
үйлдвэрлэгчтэй холбоо барьж лавлана уу.
Дууны төхөөрөмж, радио цамхаг гэх мэт радио хэлбэлзлийн
долгион ялгаруулдаг хэрэгсэл, аппаратын дэргэд гар утсыг бүү
ашигла.
Радио хэлбэлзлийн долгион нь таны гар утсыг буруу ажиллахад
хүргэж магадгүй.
Тэсэрч болзошгүй орчинд гар утсаа унтрааж бай.
Тэсэрч болзошгүй орчинд зайг салгахын оронд гар утсыг унтраа.
Тэсэрч болзошгүй орчинд дагаж мөрдөх ёстой журам, заавар,
тэмдгүүдийг үргэлж дагаж мөрд.
Page view 470
1 2 ... 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 ... 764 765

Comments to this Manuals

No comments