Samsung SM-G5309W User Manual Page 477

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 765
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 476
Монгол
476
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан
байлга.
Хэт их цэнэглэх нь зайны эдэлгээний хугацааг богиносгох тул гар
утсыг долоо хоногоос удаан хугацаагаар цэнэглэхээс зайлсхий.
Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй
болох тул ашиглахын өмнө дахин цэнэглэх ёстой.
Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
Зайг тодорхой хугацаанд ашиглахгүй орхивол түүний эдэлгээний
хугацаа болон гүйцэтгэл буурч болзошгүй. Мөн зай буруу ажиллах
эсвэл дэлбэрэх, эсвэл гал гарахад хүргэж болзошгүй.
Гар утас болон зайны эдэлгээний хугацааг хамгийн удаан байлгах
үүднээс энэхүү гарын авлагад орсон бүх зааврыг дагаж мөрд.
Анхааруулга болон зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас учирсан
гэмтэл эсвэл тааруу гүйцэтгэл нь үйлдвэрлэгчээс өгсөн баталгааг
хүчингүй болгож болно.
Таны гар утас тодорхой хугацааны дараа элэгдэж болно. Зарим эд
анги болон засвар үйлчилгээ нь баталгааны хүчинтэй хугацаанд
хамрагдсан байгаа хэдий ч зөвшөөрөгдөөгүй нэмэлт хэрэгсэл
ашигласны улмаас үүссэн гэмтэл эсвэл доройтол нь уг баталгаанд
багтахгүй болно.
Гар утсыг ашиглах үедээ дараахь зүйлийг анхаарна уу!
Ердийн уламжлалт утсыг барьдаг шигээ гар утсыг босоо байрлалд
барь.
Шууд микрофон руу ярь.
Гар утсыг өөрөө задалж, өөрчилж, засварлаж болохгүй.
Гар утсанд ямар нэг өөрчлөлт эсвэл хувиргалт хийсэн байвал
үйлдвэрлэгчийн баталгаа хүчингүй болно. Хэрэв гар утсыг
засварлах шаардлагатай болвол Samsung засвар үйлчилгээний
төвд хандана уу.
Дэлбэрэх эсвэл гал гарах аюултай тул зайг бүү задал, бүү цоол.
Зайг салгаж авахын өмнө гар утсыг унтрааж бай. Хэрэв гар утас
асаалттай байх үед зайг салгаж авбал гар утас буруу ажиллахад
хүрнэ.
Page view 476
1 2 ... 472 473 474 475 476 477 478 479 480 481 482 ... 764 765

Comments to this Manuals

No comments